Бидний тухай

Бидний тухай

2011 онд үүд хаалгаа нээсэн Максмоол худалдааны төв нь нийслэлийн өнгө төрхийг шинэ шатанд тодорхойлсон, Дэлхийн жишигт хүрсэн худалдааны төв юм. Дэлхийд тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тав тухтай орчинд цогцлоож үйлчлүүлэгчийн хэрэгцээт бүхнийг нэг доор төвлөрүүлж өгснөөрөө онцлог.

Мөн танд чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг онлайнаар захиалж, богино хугацаанд хүссэн газартаа хүргүүлэх боломжийг www.maxmall.mn онлайн худалдааны сайт олгож байна.

Макс Групп нь 1992 онд Герман улсаас тавилга импортлон Евро мебель үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулснаас хойш эдүгээ ЕВРО МЕБЕЛЬ дэлгүүр нь Макс Моол худалдааны төвийн 4-р давхарт үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай компанийн түншлэгч байгууллагууд нь чанар болон дизайнаараа дэлхийд шалгарсан Итали улсын Camel group, Францын Gautier, Туркын Istikbal, Итали улсын Ben Company зэрэг болно.

GEOX брэндийн Монгол дахь албан ёсны салбар Макс Моол худалдааны төвийн 2-р давхарт байрлаж байна. Тус дэлгүүрээс бүх насныханд зориулсан өдөр тутмын, ажил хэрэгч, гоёлын, спортын гутлуудаас гадна “амьсгалдаг” технологитой гадуур хувцсыг ч худалдан авах боломжтой.

Италийн алдарт эмэгтэй цүнхний COCCINELLE брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр нь Макс Моол худалдааны төвийн 1-р давхарт байрлаж байна. Coccinelle брэндийн цүнх Итали урчуудын сэтгэлээ шингээж урласан бүтээл тул та хэзээ ч уйдахгүй. Тод хурц бөгөөд даруу, шинэлэг өнгөний сонголт нь цүнхний хэлбэр дүрсийг тодотгох чимэг, металл хийц, өд болоод бусад нэмэлт гоёлтой гайхалтай зохицдог.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Худалдаа үйлчилгээ
- Түрээсийн үйлчилгээ

 

ХОЛБОО БАРИХ УТАС: 7777-2929, 7733-3434

ХАЯГ: Улаанбаатар хот 15160, Баянгол дүүрэг, 16-р хороо Баруун 4 зам, Максмоол худалдааны төв