Мэдээ, мэдээлэл

Аялалаас илүү эмчилгээ үгүй

Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Ажлын стресс, хотын дуу чимээ, элдэв асуудлаас түр холдож ууланд явган аялах нь хамгийн сайхан амралт болно.

•  Уулруу алхаж эхлэхдээ та удаан, яаралгүй эхлэх хэрэгтэй. Эхний 15-25 мин удаан явж, цусны эргэлтийг аажмаар дасгах нь цаашид нэгэн хэмд явах эхлэл болно.
 
•  Явж байхдаа зураг авч болохгүй, зогсч байгаад зургаа аван, цааш явах хэрэгтэй.Учир нь хүн авч буй зургандаа анхаарал төвлөрүүлэн ямар нэгэн зүйлд тээглэн унах магадлал өндөр. Унасан тохиолдолд өөрийгөө биш зургийн аппарат, камераа эвдрэхээс хамгаалж унадаг байна.


•  Хэрэв явж байхдаа гулган унах тохиолдолд өвдгөн дээрээ өвдөглөх, тохойгоороо тулж унах нь чухал. Энэ нь биеийн хүндийг саармагжуулж, тэнцвэр алдагдахаас сэргийлнэ.
 
•  Уулын өөд явж байхдаа өвдгөө гүйцэд тэнийлгэж болохгүй. Байнга хагас хөнгөн нугалсан хэлбэрээр том,  хол алхахгүй явах хэрэгтэй. Аль болох гуяны бүдүүн булчинд ачаалал бага өгөх буюу шилбэний булчин болон гуяны арын булчинд ачаалал өгөх маягтай алхана. Гуяны булчин нь хүчтэй  боловч амархан цуцдаг бас амархан бүдүүрч хөгждөг юм.  Тиймээс аль болох зааврын дагуу зөв алхаж сурах хэрэгтэй.
 
•  Аялалын таягтай бол авч яваарай. Тулгуур таягийг хэрэглэснээр өвдөгөнд төвлөрөх жинг багасгадаг. Гэхдээ 1 биш 2 таяг хэрэглэнэ. ЭНД ДАРЖ сонирхоно уу.

•  Шингэн зүйл уух. Аялалын ачаалал, хугацаа, цаг агаараас хамаарч биеийн шингэн алдагддаг тул ус хангалттай авч явах хэрэгтэй. Цангахыг хүлээлгүй тогтмол шингэн ууж явах хэрэгтэй.
 
•  Явган аялалын үед согтуулах ундаа огт хэрэглэхгүй.
 
•  Нарнаас хамгаалж байнга малгай өмсөх, алчуур, баф зүүх шаардлагатай. Аялалын үед нарших тохиолдол байдаг тул үүнээс болж бие тавгүйтэх, дотор муухай оргих, бөөлжих зэрэг шинж илэрдэг тул урьдчилан хамгаалах нь зүйтэй.

•  Шагайгаар татсан хагас түрийтэй гутал, нам өсгийтэй, уужуу гутал сонговол хөл холгохгүй. Өмсч байсан хуучин гутал өмсөх хөлд илүү амар тохиромжтой байдаг. Гол нь гутал арзгар ултай, хөнгөн байх ч ёстой. Харин өмсөөд удаагүй, эсвэл шинэ гутал байгаа бол хөлдөө дасгаж байж өмсөх хэрэгтэй. Болж өгвөл зориулалтын Hiking, trekking гутал сонговол илүү тохиромжтой байх болно.
 
•  Уулын орой дээр салхитай сэрүүн байдаг бөгөөд аялагч хөлөрч, норох тохиолдол байдаг тул солих цамц, футволка авч яваарай. Мөн дулаан, хөнгөн куртик авч явах шаардлагатай. Богино өмд буюу шорт өмсөхгүй, биед чөлөөтэй өмд өмсөнө.
 
•  Аялалын жижиг аптектэй байх шаардлагатай. Үүнд: хурууны лент, толгой, гэдэсний болон өвчин намдаах эм, бусад шаардлагатай эм г.м зүйлс байна.
 
•  Бүсгүйчүүдэд өөрийн биеийн онцлогоос шалтгаалж нар, салхины тос зэрэг зүйлс авч явахыг зөвлөе.
 
•  Явган алхалт нь хэдий аялал, амралтын хэв шинжтэй ч алхагч нарыг нарийн дэг журамтай байхыг шаарддаг. Иймд аливаа алхалт, аялалын турш гишүүд, дэмжигчид, шинээр алхагч нар клубын удирдагчийн заавар, шаардлагыг дагаж, сахих естой. Явган аялалын үед тарж бутран явахгүй, зөвхөн тэмдэглээгээ бүхий жимээр цуваагаар явна. Энэ нь олон салаа зам гаргахгүй, байгалиа хайрлах, хамгаалах зорилготой.
 
•  Хавар намрын хуурайшилт ихтэй улиралд аялалын явцад ил гал гаргах, тамхи татахыг хатуу хориглох бөгөөд зайлшгүй тохиолдолд гал гаргасан бол сайтар унтрааж шалгаж нягтлана.
 
•  Аялагч нар аливаа хол болон ойрын, энгийн зэрэг алхалтанд өөрсдийн идэх хоол, хөнгөн зууш, уух зүйлсийг бэлтгэж явна. Халуун савтай цай, кофе зэргийг авч явж болно.
 
•  Уулан дээр үдлэх болон аялалын явцад хог тарихгүй байх ёстой. Хогоо гялгар уутанд хийж цүнхлээд бууж ирсэн хойноо зориулалтын хогийн саванд хийх ёстой. Өөрөө хаяагүй ч ухамсар муутай нэгний хаясан хогийг аваад бууж бусаддаа үлгэр дууриалал болвол сайн.